Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХНХЯ: Дорнод аймагт ажилгүйдлийн түвшин 4,9 хувьтай байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал нар Дорнод аймагт ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХНХЯ: Дорнод аймагт ажилгүйдлийн түвшин 4,9 хувьтай байна
ХНХЯ: Дорнод аймагт ажилгүйдлийн түвшин 4,9 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал нар Дорнод аймагт ажиллаж байна.Аймгийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн даатгалын хэлтсийн албан хаагчидтай уулзаж, ажил байдалтай нь танилцан, санал хүсэлтийг сонсож ажиллалаа.Салбарын албан хаагчдын зүгээс зүүн бүсийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн ахмад настанд үйлчилгээ үзүүлэх MNS 5823:2016 дугаар стандартын дагуу ажилтны орон тооны асуудлыг шийдвэрлэх, Төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албан хаагчдын орон нутгийн нэмэгдлийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх, Төрийн хяналт шалгалт хийх зайлшгүй шаардлагатай автомашин, албан хаагчдын компьютер тоног төхөөрөмжийг шинэчлэх, ахмад настны амралт сувиллын төлбөрийг нэмэгдүүлэх талаар болон үйл ажиллагааны зардлын талаар санал тавилаа.Дорнод аймаг нь 83,9 мянган хүн амтай. Үүнээс 36,3 мянган буюу 43,2 хувь нь эдийн засгийн идэвхтэй хүн ам байна. Ажилгүйдлийн түвшин 4,9 хувь, Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 63,3, Ажиллах хүчний оролцооны түвшин 66,6 хувьтай байна гэж ХНХЯ-аас мэдээллээ.

Хуваалцах