Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХНХЯ-ны удирдлагууд ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

XYII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярыг угтаж өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлагууд ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. ХНХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХНХЯ-ны удирдлагууд ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
ХНХЯ-ны удирдлагууд ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

XYII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярыг угтаж 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлагууд ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. ХНХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр тус хүндэтгэлийн арга хэмжээг нээн үг хэлж эрүүл энх сайн сайхныг хүслээ.

Мөн ХНХЯ-ын ахмадын хорооны тэргүүн Б.Думаахүү хүрэлцэн ирсэн нийт ахмадуудаа төлөөлөн ХНХЯ-ын удирдлагууддаа баярлаж талархаж буйгаа илэрхийлсэн юм. Салбарын зүгээс жил бүрийн ахмадуудын баяр болон сар шинийн баярыг угтаж ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.

Хуваалцах