Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ходоодны хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна

Аравдугаар сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 729 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ходоодны хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна
Ходоодны хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна. Зураг: МҮОНРТ

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зохицуулагдах ходоодны хорт хавдрын тусламж үйлчилгээнд ашиглагдах багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 878.000-10.7 сая төгрөг бөгөөд үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан ажиллаж байна.

Аравдугаар сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 729 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ.

Даатгуулагч та ходоодны хорт хавдрын тусламж, үйлчилгээг I, II эмнэлэг, Бриллиант, Сонгдо, Гурвал зэрэг ЭМД-тай гэрээтэй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 39 эрүүл мэндийн байгууллагаас авах боломжтой.

Энэхүү тусламж, үйлчилгээг авахад та ЭМД-аа бүрэн төлсөн байх шаардлагатай бөгөөд даатгалаа бүрэн эсэхийг дээрх QR кодыг уншуулан хялбархан шалгах боломжтой гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах