Хогны машин туршилтаар ажиллаж байна
Хогны машин цагийн хуваариар ажиллавал хур хог үүсэх нь багасна гэж албаныхан тооцож байна.
Мэдээллийн алба

Хогны машин цагийн хуваариар ажиллавал хур хог үүсэх нь багасна гэж албаныхан тооцож байна.
Нийслэлийн зургаан дүүргийн зургаан хороонд хогны машин цагийн хуваарийн дагуу энэ сарын нэгнээс эхлэн туршилтаар ажиллаж байгаа юм.
Өмнө нь хогны машины хүрэлцээ муугаас хуваарийн дагуу очиж амждаггүй байсан. Тиймээс тодорхой зургаан хороог сонгон авч цагийн хуваариар ажиллаж байна. Энэ ажил үр дүнтэй байвал бүх дүүргийн хороодод хэрэгжүүлнэ гэж Нийслэлийн захирагчийн ажлын албаны тохижилт, хог хаягдал удирдлагын хэлтсийн мэргэжилтэн н.Аригун хэллээ.


















