Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хогны уутны талаар судалгаа авчээ

Хогны уутны менежментийн зорилгыг судалгаанд оролцсон нийт айл өрхийн 51.6 хувь нь ил задгай хогийг багасгах, 39.6 хувь нь эрүүл орчинг бүрдүүлэх гэж тодорхойлсон байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хогны уутны талаар судалгаа авчээ
Хогны уутны талаар судалгаа авчээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Азийн сан, “Бодлогыг чадавхижуулах Монголын хүрээлэн” ТББ-аас хог хаягдлын зориулалтын уутны тараалт, хэрэглээний явцад судалгаа хийжээ. Судалгаа нь хогны уутыг хэрэглэгчдийн зан үйлд гарч буй өөрчлөлтийг тодорхойлох үндсэн зорилготой байсан байна.

Уг зорилгын дагуу Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн таван хорооны орон сууцны болон гэр хорооллын нийт 14 461 өрхөөс 725 өрхийг судалгаанд хамруулжээ.

Судалгаагаар нийт айл өрхийн 90.8 хувь нь хогны уутыг хүлээн авсан, орон сууцны айл өрхийн 79.2 хувь, гэр хорооллын айл өрхийн 70.7 хувь нь уутыг өдөр тутамдаа хэрэглэж хэвшсэн гэж хариулжээ.

Хогны уутны менежментийн зорилгыг судалгаанд оролцсон нийт айл өрхийн 51.6 хувь нь ил задгай хогийг багасгах, 39.6 хувь нь эрүүл орчинг бүрдүүлэх гэж тодорхойлсон байна.

Хуваалцах