Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хойд Америк, Монголын бизнесийн зөвлөлийн хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн болж байна

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Хойд Америк, Монголын бизнесийн зөвлөлийн хөрөнгө оруулагчдын 18 дахь удаагийн ээлжит зөвлөгөөнд оролцлоо.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хойд Америк, Монголын бизнесийн зөвлөлийн хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн болж байна
Хойд Америк, Монголын бизнесийн зөвлөлийн хөрөнгө оруулагчдын зөвлөгөөн болж байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Хойд Америк, Монголын бизнесийн зөвлөлийн хөрөнгө оруулагчдын 18 дахь удаагийн ээлжит зөвлөгөөнд оролцлоо.

Энэхүү зөвлөгөөн есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Хойд Америк, Монголын бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч Стив Сандерс УИХ-ын дарга З.Энхболдыг энэхүү зөвлөгөөнд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд түүнийг дэлхийд танигдсан Монголын улс төрчдийн нэг хэмээн уулзалтын эхэнд онцлов. УИХ-ын дарга З.Энхболд зөвлөгөөнд оролцогчдод тавьсан илтгэлийнхээ эхэнд 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл өгсөн юм. Мөн Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулинд оруулах өөрчлөлтийн талаар танилцуулав. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхай болон уул уурхайн бус эдийн засгийн салбарын хэтийн төлөвийн талаар илтгэлдээ дэлгэрэнгүй мэдээллээ.

Энэ үеэр төлөөлөгчид УИХ-ын даргаас Монгол Улсын нийгэм эдийн засаг болон улс төрийн нөхцөл байдлын талаар сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Зөвлөгөөнд мөн УИХ-ын гишүүн М.Батчимэг оролцож, Үндсэн хуулийн талаар илтгэл тавилаа.

Хуваалцах