Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Франк Херберт, мөн тус зөвлөлийн ерөнхийлөгч Стив Сандерс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Франк Херберт, мөн тус зөвлөлийн ерөнхийлөгч Стив Сандерс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээх чиглэлд Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулав. Түүнчлэн тэрээр гадаадын хөрөнгө оруулагчдад хууль эрх зүй, бодлогын тогтвортой орчин бий болгож ажиллахын чухлыг онцлон тэмдэглэв.

Хойд Америк-Монголын бизнес зөвлөлийн төлөөлөгчид Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт цаашид нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй буйгаа мэдэгдэж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Хуваалцах