Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хойлог шувуу тээвэрлэж байна” гэх мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явууллаа

иргэдийг хууль бус ан агнахгүй байх, хууль бус ангийн гаралтай түүхий эд хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хойлог шувуу тээвэрлэж байна” гэх мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явууллаа
“Хойлог шувуу тээвэрлэж байна” гэх мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явууллаа. Зураг: МҮОНРТ

“Баян-Өлгий аймагт хойлог шувуу тээвэрлэж байна” гэсэн дуудлага энэ сарын 4-нд буюу өчигдөр 17:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж, Баян-Өлгий аймгийн оршин суугч 35 настай, Ж гэх эрэгтэй Ховор амьтны жагсаалтад багтсан нэг хойлог шувуу хууль бусаар тээвэрлэж байсныг илрүүлж үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг хууль бус ан агнахгүй байх, хууль бус ангийн гаралтай түүхий эд хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах