Хохирлын үнэлгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа
Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран сар бүр уламжлал болгон зохион явуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт өнөөдөр боллоо.
Мэдээллийн алба

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран сар бүр уламжлал болгон зохион явуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт өнөөдөр боллоо.
Уулзалтын зочноор Монголын хохирол үнэлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ө.Эрдэнэбаяр оролцож, "Mонгол Улсын хохирол үнэлгээний өнөөгийн байдал, эрх зүйн орчин” сэдвээр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсад иргэдийн хохирлыг барагдуулахтай холбоотой бэрхшээл их байна. Тэр дундаа хүний эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг тооцох, үнэлэх аргачлал байхгүй улмаас дээрх гэм хохирлыг барагдуулахгүй байх явдал түгээмэл байна. Иймд Монгол Улсын иргэний хууль, Эрүүгийн хуулинд байгаа хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдох заалтуудыг нарийвчлах, өөрчлөх зайлшгүй шаардлага бий болсон” талаар мэдээлэлдээ дурдаж, оролцогчдын асуултад хариулт өглөө.
“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтад төрийн болон төрийн бус байгууллагууд, оюутнуудын төлөөлөл болох 38 хүн оролцлоо.


















