Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хохирол ихтэй халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлсэн сонсогчдыг шагнаж урамшууллаа

“Шинэ жил - Эргүүл, хяналт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан ХСИС-н 113 дугаар дамжааны сонсогч А.Хүсэлбат,

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хохирол ихтэй халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлсэн сонсогчдыг шагнаж урамшууллаа
Хохирол ихтэй халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлсэн сонсогчдыг шагнаж урамшууллаа. Зураг: МҮОНРТ

“Шинэ жил - Эргүүл, хяналт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан ХСИС-н 113 дугаар дамжааны сонсогч А.Хүсэлбат, 314 дүгээр дамжааны сонсогч А.Батбаяр, 335 дугаар дамжааны сонсогч Т.Баянжаргал нарыг Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”-р шагнаж урамшууллаа.

Дээрх сонсогчид нь НЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчидтай хамтран 5 сая гаруй төгрөгийн хохиролтой 6 гэмт хэргийг илрүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 2 этгээдийг олж тогтоон, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн байна.

Хуваалцах