Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандана уу...

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид бусдыг 150 удаагийн үйлдлээр залилан мэхэлж, 40 орчим сая төгрөгний хохирол учруулсан Батболдын Буяндэлгэр нарын этгээдүүдийг дайчилан баривчилж,

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандана уу...
Хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандана уу.... Зураг: МҮОНРТ

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид бусдыг 150 удаагийн үйлдлээр залилан мэхэлж, 40 орчим сая төгрөгний хохирол учруулсан Батболдын Буяндэлгэр нарын этгээдүүдийг дайчилан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж байна.

Тухайн гэмт этгээдүүдэд залилуулсан иргэдээс 16 иргэн нь цагдаагийн байгууллагад хандан гомдол гарган бусад 130 орчим иргэн нь цагдаагийн байгууллагад хандаагүй байгаа юм. Иймээс хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандана уу? Та бүхэн цагдаагийн ахмад Б.Батдэлгэр /91114303/, ахлах дэслэгч Ц.Бат-Эрдэнэ /90060360/ нартай холбогдоно.

Иргэд та бүхэн хэн болох нь үл танигдах хүнтэй харилцаж, цахим гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Хуваалцах