Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Холт Иннтернэшл” олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн “Холт Иннтернэшл” олон улсын төрийн бус байгууллагын дэд ерөнхийлөгч хатагтай Кэрил Гарсиа болон Азийн орнуудын хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч ноён Дэвид Лим нарыг өчигдөр хүлээн авч уулзжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Холт Иннтернэшл” олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
“Холт Иннтернэшл” олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн “Холт Иннтернэшл” олон улсын төрийн бус байгууллагын дэд ерөнхийлөгч хатагтай Кэрил Гарсиа болон Азийн орнуудын хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч ноён Дэвид Лим нарыг өчигдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтаар тус байгууллагаар дамжуулан үрчлэгдсэн хүүхдүүдийн амьдарч буй нөхцөл байдал болоод үрчлэгдсэн хүүхдүүдийн нөхцөл байдалтай биечлэн очиж танилцах, насанд хүрч буй хүүхдүүдийн иргэний харьяаллын талаар санал солилцсон юм. Түүнчлэн өнгөрөгч оны 7 дугаар сард Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад үрчлэгдсэн Монгол Улсын харьяат 7 хүүхэд гэр бүлийн хамт эх оронтойгоо танилцах аяллыг анх удаа амжилттай зохион байгуулсан тухай “Холт Интернэшл” ТББ-ын төлөөлөгчид дурьдаад цаашид үрчлэгдсэн хүүхдүүдийг эх оронтой нь танилцуулах аяллыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах талаар харилцан санал солилцсон байна. “Холт Интернэшл” төрийн бус байгууллага нь 1954 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд гадаад үрчлэлтийн үйлчилгээ, халамж, хүүхэд хөгжил, хоол тэжээлийн хөтөлбөр зэргийг хэрэгжүүлдэг АНУ-д төвтэй олон улсын төрийн бус байгууллага юм. Гадаадын иргэн, харьяатын газар нь 2001 оноос тус байгууллагаар дамжуулан Монгол Улсын харьяат хүүхдийг Америкийн Нэгдсэн Улсын иргэн, гэр бүлд үрчлүүлж эхэлсэн.Эх сурвалж: ГИХГ

Хуваалцах