Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хонгор суманд 50 ширхэг лед гэрлийн толгойг сольж байна

Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн өмнө тулгамдсан асуудлын нэг нь шөнийн гудамжны гэрэлтүүлэг юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонгор суманд 50 ширхэг лед гэрлийн толгойг сольж байна
Хонгор суманд 50 ширхэг лед гэрлийн толгойг сольж байна. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн өмнө тулгамдсан асуудлын нэг нь шөнийн гудамжны гэрэлтүүлэг юм байна. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс өнөө жил Хонгор сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 21.3 сая төгрөгөөр үрийн нөөцийн 33, эмнэлгийн 10, төв замын 7 гээд нийт 50 ширхэг лед гэрлийн толгойг солих ажлыг хийж байна.

Энэхүү ажлыг өчигдрөөс эхэлсэн бөгөөд гүйцэтгэгчээр нь “Цогт Хас” ХХК ажиллаж буй юм байна. Тэд долоодугаар сарын 22-ноос өмнө ажлаа дуусгахаар төлөвлөжээ.

Хуваалцах