Хонины нэхий 2000 төгрөгийн үнэтэй байна
Говь-Алтай аймагт урд онтой харьцуулахад түүхий эдийн үнэ ханш төдийлөн өсөхгүй байна.
Мэдээллийн алба

Говь-Алтай аймагт урд онтой харьцуулахад түүхий эдийн үнэ ханш төдийлөн өсөхгүй байна.
Говь-Алтай аймаг бол мал аж ахуй голлон эрхэлсэн аймаг. Малын түүхий эдийн ханшийн хувьд хонины нэхий 2000 төгрөг, ямааны арьс 25000 төгрөг, үхрийн шир 12000 төгрөгийн үнэ ханштайгаар малчдаас ченж нар худалдан авч байна. Тухайлбал, бензиний үнэ өсөхийн хирээр бусад бараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдэж байгаа нь малын ашиг шимээр амьдрал ахуйгаа залгуулдаг малчдад хүндээр тусаж байна гэдгийг малчид хэлж байлаа.



Сурвалжлагч: Р.Төмөрчөдөр


















