Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хонины нэхийгээр улавч үйлдвэрлэж, Хятад, Казахстан улс руу экспортлож байна

Тэрээр сардаа зургаан мянган ширхэг улавч үйлдвэрлэдэг бөгөөд түүхий эдээ Улаанбаатар хотоос татдаг байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонины нэхийгээр улавч үйлдвэрлэж, Хятад, Казахстан улс руу экспортлож байна
Хонины нэхийгээр улавч үйлдвэрлэж, Хятад, Казахстан улс руу экспортлож байна. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын «Музтау» компани хонины нэхийгээр улавч үйлдвэрлэж, Хятад, Казахстан улс руу экспортлож байна.

Тэрээр сардаа зургаан мянган ширхэг улавч үйлдвэрлэдэг бөгөөд түүхий эдээ Улаанбаатар хотоос татдаг байна.
Энэ талаар компанийн үүсгэн байгуулагч Б.Аманкелдиээс тодруулахад: «Манай бүтэгдэхүүн бол монгол хонины арьсаар хийсэн, хүний биед сөрөг хор нөлөөгүй эко бүтээгдэхүүн юм. Чийг татдаг гутал хүний эрүүл мэнд болон хувийн ариун цэвэрт халгаатай байдаг. Тийм учраас бид ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх үүднээс энэхүү ажлыг эхлүүлээд удаагүй байна. Одоогоор манай бүтээгдэхүүн Казахстан Улсын Астана, БНХАУ-ын Урумчи, Бууралтохой зэрэг хотуудад гэрээт борлуулагчдаар дамжин худалдаалагдаж байна. Мөн гурван хүн тогтмол ажлын байраар хангагдаж байгаа» гэлээ.

«Музтау» компани нь одоогоор жижиг үйлдвэрийн цехтэй болсон бөгөөд үүсгэн байгуулагч залуучуудын хувийн хөрөнгөөр босгожээ. Цаашид үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, дотоодын зах зээлд нэвтрүүлэхээр зорьж байгааг компанийн эзэд хэлж байна.

Сэтгүүлч: Ө.Нурболат

Хуваалцах