Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хонины цэцэг өвчин долоодугаар сараас хойш малд дахин халдварлаагүй

ОХУ-ын Бүх холбоотын мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах төвөөс 2016 оны 12 дугаар сард 23.6 сая тун вакциныг нэн хөнгөлөлттэй үнээр худалдан авч, 2016 оны 12 дугаар сарын сүүлчээс вакцинжуулалтын арга хэмжээг хэрэгжүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хонины цэцэг өвчин долоодугаар сараас хойш малд дахин халдварлаагүй
Хонины цэцэг өвчин долоодугаар сараас хойш малд дахин халдварлаагүй. Зураг: МҮОНРТ

2017 онд хонины цэцэг өвчин есөн аймгийн 37 суманд бүртгэгдсэн байна. ОХУ-ын Бүх холбоотын мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах төвөөс 2016 оны 12 дугаар сард 23.6 сая тун вакциныг нэн хөнгөлөлттэй үнээр худалдан авч, 2016 оны 12 дугаар сарын сүүлчээс вакцинжуулалтын арга хэмжээг хэрэгжүүлжээ.

Нийт 15 аймгийн 24.3 сая толгой хонийг вакцинжуулж дууссан байна. Хонины цэцэг өвчний сүүлийн тохиолдол 2017 оны долоодугаар сард Дундговь аймгийн Өлзийт суманд бүртгэгдсэнээс хойш малд дахин халдварлаагүй байна.

Хуваалцах