Хонио хариулж явсан хүн рүү чоно дайрч, ноцжээ
Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт хонио хариулж явсан хүн рүү галзуугийн сэжиг бүхий чоно дайрч, ноцжээ. Говь- Алтай аймгийн 12 суманд он гарсаар мал амьтаны галзуу өвчний 51 дэх тохиолдол бүртгэгдээд байна.
Мэдээллийн алба

Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт хонио хариулж явсан хүн рүү галзуугийн сэжиг бүхий чоно дайрч, ноцжээ. Говь- Алтай аймгийн 12 суманд он гарсаар мал амьтаны галзуу өвчний 51 дэх тохиолдол бүртгэгдээд байна. Говь-Алтай аймгийн Бугат сумын төвөөс 70 километрийн зайд орших Ферм багийн Тахилтын хөндлөн хэмээх газар нутаглаж байсан малчин айлын бэлчээрлэж яваа мал руу чоно дайрч, хонь хариулж явсан хүнийг ноцжээ.
Он гарсаар галзуу чононд хүн ноцуулж байгаа 3 дахь тохиолдол болж байна. Ноцсон чоныг тухайн өдөр нь устган, сумын малын эмч устгасан чононоос дээж авч аймгийн мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид долоо дугаар сарын 23-ны өдөр хүргүүлэн шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь оношлогджээ. Тухайн газар нутагт сумын засаг даргын захирамж гарч холбогдох арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байна.
Манай улсад галзуугийн сэжигтэй амьтны дайралтад өртөж байгаа ихэнх хувийг хөдөө орон нутагт амьдардаг малчид тэр дундаа насанд хүрээгүй хүүхдүүд зонхилон эзэлж байна.
Иймд малчид, хөдөлмөрчид та бүхнийг насанд сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.


















