Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хоол хүнс бэлтгэн нийлүүлэлт буюу катерингийн сонгон шалгаруулалт зарлаж байна

МҮОНРТ нь хойд корпусд шинээр ашиглалтад орсон "Эм Эн Би эвэнт холл"-ын үйлчилгээнд ус ундаа, хоол хүнс бэлтгэн нийлүүлэлт буюу катерингийн үйлчилгээ эрхлэн явуулдаг албан ёсны эрхтэй,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хоол хүнс бэлтгэн нийлүүлэлт буюу катерингийн сонгон шалгаруулалт зарлаж байна
Хоол хүнс бэлтгэн нийлүүлэлт буюу катерингийн сонгон шалгаруулалт зарлаж байна. Зураг: МҮОНРТ

Сонгон шалгаруулалтын нэр: Хоол хүнс бэлтгэн нийлүүлэлт буюу катеринг

Сонгон шалгаруулалтын дугаар: №2016/03/С

МҮОНРТ нь хойд корпусд шинээр ашиглалтад орсон "Эм Эн Би эвэнт холл"-ын үйлчилгээнд ус ундаа, хоол хүнс бэлтгэн нийлүүлэлт буюу катерингийн үйлчилгээ эрхлэн явуулдаг албан ёсны эрхтэй, катеринг үйлчилгээ үзүүлэх материаллаг болон техник хангамжийн бүрэн нөөцтэй аж ахуй нэгж, албан байгууллагуудын дунд сонгон шалгаруулалт зарлаж байгаа тул материалыг дэлгэрэнгүй, зураг үнийн саналын хамт ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

- Компанийн танилцуулга
- Компанийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан/
- Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт
- Мэргэжлийн хяналтын санд бүртгүүлсэн бүртгэлийн хуудас
- Бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулсан сорилтын дүн

Хоолны технологийн карт/санал болгох хоол, салат, десерт тус бүрээр/

- Ажилчдын эрүүл мэндийн дэвтрийн хуулбар / нотариатаар баталгаажуулсан /
- Мэргэжлийн үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
- Үнийн санал - Бүх зардал /1хүнд ногдох хоол, салат, диссерт, ус ундааг төрөлжүүлсэн нэг бүрийн үнэ, катерингийн техник хангамж, аяга, таваг, халбага, сэрээ, нэгж үнэ, тээвэрлэх, зардлын задаргаа, татвар хураамж, НӨАТзэрэг/ оруулж тооцсон байх
- Нийлүүлэх хугацаа гэрээ хийснээс хойш сарын дотор
- Төлбөрийн нөхцөл- Дансаар болон бартер /бараа үйлчилгээ солилцооны хэлбэр хосолсон, өөрийн катерингийн техник хангамжтай бол давуу тал болно/
- Үйлчилгээ үзүүлэх /хоол, салат десерт болон бусад дагалдах техник хангамжийн зураг, каталоги/

Та бүхэн холбогдох материалаа 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 16:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
МҮОНРТ-ээс зөвхөн тухайн сонгон шалгаруулалт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалын зам-3, МҮОНРТ-ийн байр Бодлого төлөвлөлт маркетингийн хэлтэс
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар \Б.Ариунсанаа утас 328334, 88104040,
имэйл: ariunsanaa@mnb.mn, ariunsanaa2889@gmail.com\-тэй холбогдоно уу.

Хуваалцах