"Хоол хүнсээр дамжих халдварт өвчний тандалт, хариу арга хэмжээ" сэдэвт сургалт боллоо
ХӨСҮТ-өөс ДЭМБ-ын санхүүжилтэээр ЭМЯ, НЭМҮТ, МХЕГ, НЭМГ-тай хамтран "Хоол хүнсээр дамжих халдварт өвчний тандалт, хариу арга хэмжээ" сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.
Мэдээллийн алба

ХӨСҮТ-өөс ДЭМБ-ын санхүүжилтэээр ЭМЯ, НЭМҮТ, МХЕГ, НЭМГ-тай хамтран "Хоол хүнсээр дамжих халдварт өвчний тандалт, хариу арга хэмжээ" сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад нийслэлийн төвийн зургаан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гэдэсний халдвар хариуцсан халдвар судлагч, эмч нар мөн дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар оролцов.
Сургалтад оролцож байгаа халдвар судлаач эмч нар, улсын байцаагчид нь харьяа дүүрэгтээ хоол хүнсээр дамжих халдварт өвчний дэгдэлт гарсан үед хариуцан ажиллах, мөн энэ сургалтад дүүргийн хүүхдийн байгууллагын эмч нар, өрхийн эмч нарыг хамруулах үүрэгтэй аж.
ХӨСҮТ-өөс удирдан НЭМҮТ, МХЕГ, Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран 2016 оны сүүлээр Хоолны хордлогот халдварын дэгдэлтийн хариу арга хэмжээний эргэмж үнэлгээг хийжээ. Энэ үнэлгээ нь хоол хүнсээр дамжих халдварын дэгдэлтийг эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авахад салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой байсан юм.
Хоолны хордлогот халдварын дэгдэлтийн үнэлгээнээс гарсан дүгнэлт, зөвлөмжийн дагуу Эрүүл мэндийн сайдын 185 тоот тушаалыг шинэчлэн 2017 оны наймдугаар сард Эрүүл мэндийн сайдын А/328 тоот тушаал гарсан. Түүнчлэн дэгдэлтийн хариу арга хэмжээний салбар хоорондын мэргэжлийн баг бүрдүүлэх, сургалт хийх шаардлага их байгааг дурдсан учраас энэ удаагийн сургалтыг зохион байгуулжээ.


















