“Хоол хүнсээр дамжих өвчнии үеийн хариу арга хэмжээ” уулзалт зохион байгуулж байна
хяналт, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, боловсрол, эрдэм шинжилгээ судалгаа, сургалтын холбогдох бүх шатны байгууллагуулдад таниулах үндсэн дээр ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ, НЭМҮТ хамтран энэхүү уулзалтыг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

“ХООЛ ХҮНСЭЭР ДАМЖИХ ӨВЧНИЙ ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ”
СЭДЭВТ УУЛЗАЛТ
“Хоол хүнсээр дамжих өвчний үеийн хариу арга хэмжээ авах журам”-ыг хүнсний аюулгүй байдал хариуцсан салбарууд эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, боловсрол, эрдэм шинжилгээ судалгаа, сургалтын холбогдох бүх шатны байгууллагуулдад таниулах үндсэн дээр ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ, НЭМҮТ хамтран энэхүү уулзалтыг зохион байгуулж байна.
Уулзалтад Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл, ЭМЯ, МХЕГ, ХХААХҮЯ, ОБЕГ, ГЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, МЭХ, НМХГ, НЭМГ, НҮБ-ын ХХААБ, ДЭМБ, ХАБҮЛЛ, УМЭАЦТЛ зэрэг 16 байгууллага оролцож байна.

МУ-ын ЗГ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг үндэслэн, ЗГ-ын 2015 оны 447 дугаар тогтоолоор батлагдсан “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөрийн 4.5.1 дэхь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын эрүүл мэндийн сайдын 2017 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн А/328 дугаар тушаалаар “Хоол хүнсээр дамжих өвчний үеийн хариу арга хэмжээ авах журам” -ыг баталсан.
Тоо мэдээлэл:Өнгөрсөн 3 жил (2014-2016)-ийн хугацаанд 27 удаагийн хоолны хордлогод 1576 хүн өртөж, 434 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдсэн бөгөөд нас баралт бүртгэгдээгүй байна. ХӨСҮТ-ийн клиник лабораторийн шинжилгээний өвчтний биологийн шингэнд салмонелль, шигель, ишерихи коли, стафилококк ауриус, хлостридум перперингс зэрэг гэдэсний бүлгийн эмгэгч төрөгч нянгууд илэрсэн байна. Эдээр нянгуудаар бохирдсон үхрийн махтай шөл, бяслаг, төмсний салат, давсалсан загас, эклер, өндөг, тараг, жимсний шүүс зэрэг шууд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн нь хоолны хордлогын гол шалтгаан болсон байна (Б.Энхтуяа, ХӨСҮТ, 2016 оны 11 сар).
НЭМХ-ийн “Ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь худалдаалж буй хоол хүнсний чанар, аюулгүй байдал”судалгаагаар бага, дунд, ахлах ангийн 1408 сурагчдын дийлэнх хувь нь ундаа (66.0%), пирожки (55.1% ба 7 хоногт 3-4 өдөр), зайрмаг (48.4%), чихэр (39.1%) зэрэг хямд үнэтэй, шимт чанар муутай, тос, сахар болон илчлэг өндөртэй бүтээгдэхүүнийг сургууль орчноосоо худалдан авч хэрэглэсэн байна.
Шинжилсэн чихэр, ундаа жүүсний 20 дээжийн 15 нь 12 төрлийн (нэг бүтээгдэхүүнд 1-4 төрлийн) хүнсний будагч бодис илэрсэн байна. Ялангуяа хүүхдэд анхаарал төвлөрөлт сулрах, хэт хөдөлгөөнтэй байх эмгэг үүсгэдэг гэж үзсэний улмаас Норвеги, Швед, Герман, Англи, Япон, АНУ зэрэг орнуудад хэрэглэхийг хориглож, ЕХ-нд хүүхдийн хоол тэжээлд хэрэглэхгүй байх, мөн уг нэмэлтийг агуулсан хүнсний шошгон дээр хүүхдийн анхаарал төвлөрөлт, хөдөлгөөнд идэвхид нөлөөлж болзошгүй гэсэн анхааруулга тавихаар хуульчилсан Е102, E110, E122, E124, E129 зэрэг будагч бодис илэрсэн байна.
Судалгаанд хамрагдсан сурагчдын 17.8% нь сүүлийн нэг жилийн хугацаанд сургуулийн орчинд хэрэглэсэн пирожки, мантуун бууз, хуушуур, төрөл бүрийн хоол, бургер, ороомог, кимбаб, салат зэрэг хоол хүнсний зүйлээс шалтгаалсан хоол хүнсээс болж гэдэс гүйлгэх, бөөлжис зэрэг шинж тэмдэг илэрсэн гэж хариулсан байна.
Хүнсний аюулгүй байдал хариуцсан салбарууд, мэргэжлийн хяналт, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, боловсрол, эрдэм шинжилгээ судалгаа, сургалтын холбогдох бүх шатны байгууллагууд та бүхнийг “Хоол хүнсээр дамжих өвчний үеийн хариу арга хэмжээ авах журам”-ыг мөрдлөг болгон эрүүл мэндийн байгууллагын санал санаачлагыг дэмжин ажиллах шаардлагатай юм.
Иймээс Хоол хүнсээр дамжин халдварлах өвчлөлийн лабораторид суурилсан тандалтын тогтолцоог бэхжүүлэх, шаардлагатай багаж төхөөрөмжөөр хангаж, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх шаардлагтай байна.
Хүнсний аюулгүй байдал хариуцсан салбарууд хамтран хоол хүнстэй холбоотой тохиолдлуудыг шуурхай илрүүлэх, үр дүнтэй хариу арга хэмжээ авах чухал юм.
НЭМҮТ нь ЭМЯ холбогдох байгууллагуудтай хамтран 2017 онд хүнсний аюулгүй байдлын асуудлаар дараах эрх зүйн актуудыг батлуулаад байна. Үүнд:
1. Хоногийн хоол хүнсээр абвал зохих илчлэг, үндсэн шимт бодис, аминдэм эрдэс бодисын зөвлөмж хэмжээ, ЭМС-ын 2017 оны 02 сарын 23-ны өдрийн А/74 дугаар тушаал
2. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, хүүхдийн байгууллагын ажилтанд тавих эрүүл мэндийн шаардлага, үзлэгт хамруулах журам, ЭМС-ын 2017 оны 04 сарын 04-ны өдрийн А/145 дугаар тушаал
3. Унд болон ахуйн усны хоногт шаардагдах зохистой хэмжээ (норм) БОАЖС болон ЭМС-ын 2017 оны 08 сарын 30-ны А/133, А/245 хамтарсан тушаал
4. Хоол хүнсээр дамжих өвчний үеийн хариу арга хэмжээ авах журам, ЭМС-ын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/328 дугаар тушаал


















