Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хоол хүнсийг халуунаар хэрхэн хадгалах вэ

Хоол, хүнсийг боловсруулах үед зарим нянгууд амьд үлддэг. Иймд халуун боловсруулалт хийж болгосон хоол, хүнсийг хадгалах ёстой.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоол хүнсийг халуунаар хэрхэн хадгалах вэ
Хоол хүнсийг халуунаар хэрхэн хадгалах вэ. Зураг: МҮОНРТ

Хоол, хүнсийг боловсруулах үед зарим нянгууд амьд үлддэг. Иймд халуун боловсруулалт хийж болгосон хоол, хүнсийг хадгалах ёстой.Бэлэн болсон хоол, хүнсийг халуунаар хадгалснаар боловсруулалтын явцад амьд үлдсэн нян үржиж өвчин үүсгэх эрсдэлээс сэргийлж чадна. Иймд нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар бэлэн болсон халуун хоолыг уурын халаалт бүхий тусгай зориулалтын төхөөрөмжинд, харин гэрийн нөхцөлд халуун хоолыг тасалгааны хэмд удаан хадгалахгүйгээр бэлтгэсэн даруйд хэрэглэх эсвэл халуун саванд хадгалах ёстой.Халуун хоолыг нян үржих боломжгүй 60°С ба түүнээс дээш хэмийн температурт хадгал!• Халуун хоолыг хөрөхөөс сэргийлж тагтай саванд хадгал.
• Дулааны хэмийг жигд байлгахын тулд халуун хоолыг үе үе хутга.
• Халуун ба хүйтэн хоолыг хооронд нь хэзээ ч бүү холь.

Хуваалцах