Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хоол хүнсийг зөв боловсруулах зөвлөмж

Хоол бэлтгэх, идэхийн өмнө бие зассаны дараа гараа тогтмол савандаж угаах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоол хүнсийг зөв боловсруулах зөвлөмж
Хоол хүнсийг зөв боловсруулах зөвлөмж. Зураг: МҮОНРТ

Хоол хүнсийг зөв боловсруулах зөвлөмж

-Цэвэр байх:
-Хоол бэлтгэх, идэхийн өмнө бие зассаны дараа гараа тогтмол савандаж угаах
-Хоол хүнс бэлтгэхэд хэрэглэдэг бүх гадаргуу, сав суулга, багаж хэрэгслийг тогтмол угааж цэвэрлэх, халдваргүйтгэх
-Гал тогоонд ялаа шавьж мэрэгч, бусад амьтан орохоос сэргийлэх
-Болсон болон түүхий хүнсийг тусад нь хадгал:
-Түүхий мах, далайн гаралтай хүнсийг чанаж, болгосон хүнсний зүйлээс тусад нь хадгалах
-Шууд хэрэглэх бэлэн хоол хүнсийг түүхий хүнстэй холихгүй байх

Хоол хүнсийг гүйцэд болго:

-Мал, амьтны гаралтай мах, өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүнийг шүүс гарахгүй болтол нь гүйцэд чанаж хэрэглэх
-Хоол хүнсээ богино долгионы зууханд халаах бол зориулалтын сав ашиглан үе үе хутган гүйцэд халааж хэрэглэх
-Түүхий сүүг сайтар буцалгаж хэрэглэх
Хоол хүнсийг зохих хэмд хадгал:
-Болсон хоолыг халуунаар нь 60 хэмээс дээш хадгалж хэрэглэх ба тасалгааны хэмд 2 цагаас илүү хугацаагаар байлгаж болохгүй
-Түргэн мууддаг хүнсийг авсан даруйдаа хөргөгчинд хадгалах
-Хүнсийг хөргөгчинд хэт удаан хадгалахгүй байх
-Хөлдөөсөн хоол хүнсийг тасалгааний хэмд гэсгээхгүй байх богино долгионы зуух, хөргөгчний хөргүүрийн хэсэгт, эсвэл хүйтэн усанд барьж гэсгээх

Ундны ус, хүнсний аюулгүй түүхий эдийг сонго:

-Усыг буцалгах
-Ундны усаа баталгаатай эх үүсвэрээс авах
-Хүнсний ногоо жимсийг угаах
-Сүүг буцалгаж ариутгах
- Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
-Ус авах, хадгалах савыг цэвэр байлгах

Хуваалцах