Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт шалгалт хийгдэж байна
НМХГ-ын даргын баталсан 02-01/72 тоот удирдамжийн хүрээнд Налайх дүүрэг дэх МХХ-ээс хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад төлөвлөөт хяналт шалгалт хийгдэж, хоол хүнсэнд хэрэглэх ундны ус, хүнсний түүхий эд,
Мэдээллийн алба

НМХГ-ын даргын баталсан 02-01/72 тоот удирдамжийн хүрээнд Налайх дүүрэг дэх МХХ-ээс хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад төлөвлөөт хяналт шалгалт хийгдэж, хоол хүнсэнд хэрэглэх ундны ус, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, үйлдвэрлэсэн хоолны чанар, аюулгүй байдалд дүгнэлт гаргах, хоолны газрын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ажилтнуудын гар угаалга, халдваргүйжүүлэлтийн чанарт үнэлгээ өгөх зорилгоор хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний болон эрүүл зүйн арчдасны шинжилгээ тус тус авч хэлтсийн лабораторид шинжлүүллээ. Шалгалт үргэлжилж байна.





















