Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хоол үйлдвэрлэлийн технологийн урсгалыг буруу зохион байгуулсан зөрчил илэрчээ

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу БЗД-ийн 25 дугаар хороо, Натур худалдааны төвд байрлах Амтат хоол цайны газарт хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоол үйлдвэрлэлийн технологийн урсгалыг буруу зохион байгуулсан зөрчил илэрчээ
Хоол үйлдвэрлэлийн технологийн урсгалыг буруу зохион байгуулсан зөрчил илэрчээ. Зураг: МҮОНРТ

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу БЗД-ийн 25 дугаар хороо, Натур худалдааны төвд байрлах Амтат хоол цайны газарт хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар хоол үйлдвэрлэлийн технологийн урсгалыг буруу зохион байгуулсан, ажлын байрны тааз, шал нь зай завсар ихтэй, хүнсний зориулалтын агуулахгүй, хоол үйлдвэрлэлийн бүх ажиллагаа 1 зааланд явагддаг /түүхий эд гэсгээх, бэлтгэх гэх мэт өрөө тасалгаа хангалтгүй/, хуульд заасан стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх журмыг зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж, улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлэн, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Хуваалцах