Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хоорондоо үл зохилдох идээ, ундаа

Бид өдөр тутмын идээ ундаандаа дан дангаар нь хэрэглэхэд хэвийн хэдий ч хамтад нь хэрэглэвэл найруулсан хор мэт биеийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоорондоо үл зохилдох идээ, ундаа
Хоорондоо үл зохилдох идээ, ундаа. Зураг: МҮОНРТ

Бид өдөр тутмын идээ ундаандаа дан дангаар нь хэрэглэхэд хэвийн хэдий ч хамтад нь хэрэглэвэл найруулсан хор мэт биеийг хямраадаг хоол хүнсийг мэдэхгүйгээсээ болж хэрэглэж байна. Тиймээс хүмүүсийн буруу хэрэглэх нь элбэг зарим хоол хүнсийг танилцуулъя.

• Хонины элгийг чинжүүтэй хамт идэж болохгүй.

• Сам хорхойг гахайн махтай хамт идэж болохгүй.

• Чанасан махны уурыг гаргалгүй идвэл харшилдаж хор болно.

• Түүхий махыг тараг тэргүүтэн цагаан идээ, архи мэтийн исгэлэн зүйл, гурил зэрэгтэй ойрхон байлгавал бие биедээ уур нь шингэх учир хэрэглэвэл хор болно.

• Загасны мах, сүү хоёр үл зохилдоно.

• Тахианы өндөг, загасны мах үл зохилдоно.

• Гүүний сүүг загасны махтай хамт идвээс бэтгэрнэ.

• Исгэлэн идээний зүйлийг түүхий сүүтэй хамт идэж болохгүй.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Хуваалцах