Хордлого авсан хүүхдүүдийн шинжилгээний хариу гараагүй байна
Увс аймгийн Тэс сумын сургуулийн дотуур байранд хоолны хордлогот халдвар гарч, 14 хүүхдэд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Мэдээллийн алба

Увс аймгийн Тэс сумын сургуулийн дотуур байранд хоолны хордлогот халдвар гарч, 14 хүүхдэд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Одоо 10 хүүхэд гадуур хяналтад байгаа бол дөрөв нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Аймгийн мэргэжлийн байгууллагуудаас хамтарсан баг ажиллаж, дэгдэлтийн судалгаа хийн, лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан шинжилж байгаа бөгөөд одоогоор шинжилгээний хариу гараагүй байна.


















