Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хориглосон бүсээс малаа гаргах талаар мэдэгдэх хуудас хүргүүлжээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”-ын хүрээнд дүүргийн 12, 16, 17, 19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт буй 53 мал, аж ахуй эрхэлж буй өрхүүдэд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хориглосон бүсээс малаа гаргах талаар мэдэгдэх хуудас хүргүүлжээ
Хориглосон бүсээс малаа гаргах талаар мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”-ын хүрээнд дүүргийн 12, 16, 17, 19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт буй 53 мал, аж ахуй эрхэлж буй өрхүүдэд Нийслэлийн Онцгой Комиссын албан даалгавар, Мэргэжлийн Хяналтын газрын даргын албан мэдэгдэл хүргүүлэх, Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал, аж ахуй хорио цээрийн Улсын Ахлах байцаагчийн мэдэгдэх хуудсыг тус тус хүргүүлэх ажлыг зохион байгуулж дууслаа.

Энэ ажлын хүрээнд Чингэлтэй дүүрэгт мал, аж ахуй эрхэлж буй нийт 53 өрхийн 1264 толгой мал, гахай, шувуу зэргийг хориглосон бүсээс гаргах талаар мэдэгдэх хуудас өгч, малын хашаа саравчинд лац байрлууллаа гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Хуваалцах