Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хорих анги, цагдан хорих, баривчлах байранд зөрчил гаргахгүй байхыг үүрэг болголоо

Нийслэлийн прокурорын газраас хорих ял эдэлж байгаа болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан иргэдийн эрхийг хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги, 401, 405, 407, 409, 421, 429 дүгээр хорих анги,

УЕ
Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хорих анги, цагдан хорих, баривчлах байранд зөрчил гаргахгүй байхыг үүрэг болголоо
Хорих анги, цагдан хорих, баривчлах байранд зөрчил гаргахгүй байхыг үүрэг болголоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн прокурорын газраас хорих ял эдэлж байгаа болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан иргэдийн эрхийг хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги, 401, 405, 407, 409, 421, 429 дүгээр хорих анги, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтаар хорих анги, цагдан хорих, баривчлах байранд давтагдан гарч байгаа зөрчил, түүний шалтгаан нөхцөл, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажил, арга хэмжээний талаар хэлэлцэж, ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг зөрчихгүй байх, баривчлах, цагдан хорих шийдвэрийг хууль, журмын дагуу биелүүлэх, дахин зөрчил гаргахгүй байх үүрэг өгч, үр дүнг тооцож ажиллахаар шийдвэрлэсэн байна.

Хуваалцах