Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хорих ангийн барилгыг дуудлагаар худалдана

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 188, 2015 оны 44 дүгээр тогтоол, Төрийн өмчийн хорооны 2015 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 549 дүгээр тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хорих ангийн барилгыг дуудлагаар худалдана
Хорих ангийн барилгыг дуудлагаар худалдана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 188, 2015 оны 44 дүгээр тогтоол, Төрийн өмчийн хорооны 2015 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 549 дүгээр тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 441 дүгээр ангийн үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаанд оруулахаар болжээ.

Дуудлага худалдаа 2015 оны есдүгээр сарын 30-ны өдөр Төрийн өмчийн хороон дээр зохион байгуулагдана. Хорих 441 дүгээр анги нь 2003 онд байгуулагдсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө нь 95,189 м2 бүхий газарт байрладаг, 32 барилга байгууламжтай, төвлөрсөн цахилгаан хангамжид холбогдсон юм байна гэж Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах