Хорин мянган ажлын байр эзнээ хүлээж байна
Хөдөлмөрийн зах зээлд өнөөдрийн байдлаар 20 мянган ажлын байр эзнээ хүлээж байна.
Мэдээллийн алба

Хөдөлмөрийн зах зээлд өнөөдрийн байдлаар 20 мянган ажлын байр эзнээ хүлээж байна. Гэтэл ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн хувьд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах хүсэл сонирхолтой байдаг. Харин хөдөлмөрийн зах зээлд тэдэнд мэргэжлийн бус ажлын байр санал болгодог. Энэ бүгдээс харахад мэргэжлийн ажилтан бэлтгэхдээ ажлын байрны эрэлт хэрэгцээнд уялдуудах хэрэгтэйг Хөдөлмөр нийгэм хамгааллын судлалын институдын Эрдэм шинжилгээний ажилтан н.Алтангэрэл хэллээ.


















