Хориотой хугацаанд загасчилбал 8-34 мянган төгрөгөөр торгоно
Хадран баривал нэг ширхэг тутамд найман мянган төгрөгийн нөхөн төлбөрийг төлөхөөс гадна нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлөх зэргээр тодорхой хариуцлага хүлээлгэх юм.
Мэдээллийн алба

Урин дулаан цаг ирж, гол устай газрууд руу аялагчид загасныхаа уургаа барин явцгааж байна. Гэвч загасчлах хорионы хугацаа дуусах болоогүй байгаа юм. Амьтны тухай хуулиар агнуурын загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл барихыг хориглодог аж. Учир нь энэ үед загас түрсээ шахдаг онцлогтой. Хэрэв хориглосон хугацаанд загас баривал нөхөн төлбөр, торгуулийг төлнө. Зэвэг барьсан тохиолдолд нэг ширхэг тутамд 34 мянган төгрөг, Сибирь, Хадран баривал нэг ширхэг тутамд найман мянган төгрөгийн нөхөн төлбөрийг төлөхөөс гадна нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлөх зэргээр тодорхой хариуцлага хүлээлгэх юм.


















