Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хороодын Засаг дарга нарт мэдээлэл өглөө

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хороодын Засаг дарга нарт мэдээлэл өглөө
Хороодын Засаг дарга нарт мэдээлэл өглөө. Зураг: МҮОНРТ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулах Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 204 хорооны Засаг дарга нарын нэгдсэн уулзалтыг өнөөдөр НОБГ-т зохион байгууллаа.

Уулзалтын үеэр сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр сургуулийн бодлого, цагийн байдал, байгууллага хоорондын уялдаа холбоо, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, холбогдох чиглэл өгсөн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах