Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хоршиж ажиллах нь зүйтэй талаар санал солилцлоо

Хувьсан өөрчлөгдөж буй нийгэм, өрсөлдөөнтэй зах зээлийн энэ эрин үед манай улсын үйлдвэрлэл эрхлэгчид хоршиж ажиллах нь хамгийн оновчтой, зөв зүйтэй алхам, хэлбэр юм. Тэр дундаа хөнгөн үйлдвэрийн салбарын дунд, урт хугацааны бодлогод боловсруулах үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүү

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоршиж ажиллах нь зүйтэй талаар санал солилцлоо
Хоршиж ажиллах нь зүйтэй талаар санал солилцлоо. Зураг: МҮОНРТ

Хувьсан өөрчлөгдөж буй нийгэм, өрсөлдөөнтэй зах зээлийн энэ эрин үед манай улсын үйлдвэрлэл эрхлэгчид хоршиж ажиллах нь хамгийн оновчтой, зөв зүйтэй алхам, хэлбэр юм. Тэр дундаа хөнгөн үйлдвэрийн салбарын дунд, урт хугацааны бодлогод боловсруулах үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлж, арьс шир, ноос, ноолуур зэрэг түүхий эдийн бүрэн боловсруулалтын түвшинг үе шаттай нэмэгдүүлэх талаар тусгагдсан байдаг.Тиймээс энэхүү бодлого, зорилтын хэрэгжилтийг хангах нэг алхам болгох “Монгол Улсад хөнгөн үйлдвэрийн кластерийн өнөөгийн нөхцөл байдал” онол, практикийн хурал өнөөдөр (2018.12.18) ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн газар хамтран зохион байгуулсан онол, практикийн хурлаар Монгол Улсын хөнгөн болон аж үйлдвэр, тээвэр, логистик, ноос ноолуурын кластер, кластерийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага сэдвийг хөндсөн юм. Уг асуудлаар Үндэсний хөгжлийн газар, Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэр технологийн паркийн төсөл хэрэгжүүлэх хэлтэс, Монгол Улсын Их сургууль, Могол ноос, Блю скай кашимер, Жинст мөрөн ХХК-ийн төлөөлөл танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.Үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд нэг үеэ бодвол ганц, нэгээрээ гэхээсээ илүү хамтарч, хоршиж болохыг эрмэлзэх болсноо илэрхийлж, эхнээсээ үр дүнгүүд гарч байгаагаа бусадтайгаа хуваалцан, цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж байгаа юм.Могол ноос ХХК-ийн ерөнхий захирал Ч.Эрдэнэбат"Жинст Мөрөн" ХХК-ийн захирал Г.Амарболд

Хуваалцах