Хорт хавдар эмчлэх шинэ арга нэвтрүүлнэ
Хорт хавдрын эмчилгээний үр дүн өвчлөлийг аль шатанд илрүүлснээс хамаардаг. Япон улсад хамгийн өргөн тохиолддог уушигны хорт хавдар эхний үедээ илэрсэн тохиолдолд өвчтөн 5 жилийн дараа амьд байх магадлал 80.4% байдаг бол 4 шатанд орсон тохиолдолд 4.9 % байна.
Мэдээллийн алба

Хорт хавдрын эмчилгээний үр дүн өвчлөлийг аль шатанд илрүүлснээс хамаардаг.
Япон улсад хамгийн өргөн тохиолддог уушигны хорт хавдар эхний үедээ илэрсэн тохиолдолд өвчтөн 5 жилийн дараа амьд байх магадлал 80.4% байдаг бол 4 шатанд орсон тохиолдолд 4.9 % байна.
Харин ходоодны хорт хавдрын хувьд 97.0%, 7.5%, бүдүүн гэдэсний хорт хавдарт 98.7%, 15.0% байдаг бол хорт хавдрын нийт өвчлөлийн хувьд 91.4%, 18.2% байна.
Иймээс эрдэмтэн, судлаачид сүүлийн шатандаа орсон хорт хавдрыг эмчлэх судалгаанд анхаарлаа хандуулж, зарим нэг шинэ аргыг ойрын хугацаанд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.


















