Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хорт утаа ихээр ялгаруулж буй нийтийн тээвэрт хяналт тавина

Зам тээврийн хөгжлийн яам Нийслэлийн тээврийн газарт хорт утаа их хэмжээгээр ялгаруулж байгаа тээврийн хэрэгсэлүүдийн талаар авах зарим арга хэмжээний талаар чиглэл өглөө.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хорт утаа ихээр ялгаруулж буй нийтийн тээвэрт хяналт тавина
Хорт утаа ихээр ялгаруулж буй нийтийн тээвэрт хяналт тавина. Зураг: МҮОНРТ

Зам тээврийн хөгжлийн яам Нийслэлийн тээврийн газарт хорт утаа их хэмжээгээр ялгаруулж байгаа тээврийн хэрэгсэлүүдийн талаар авах зарим арга хэмжээний талаар чиглэл өглөө.

Энэхүү чиглэлд "Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа их багтаамжийн автобусны утаа, тортгийн хэмжээ их байгаа талаар иргэдээс байнга санал, гомдол ирж байгаа туд автобусны засвар, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, шугам замын хяналтыг хийх, техникийн хяналтын үзлэгийг сайжруулах ажлыг тус тус зохион байгуулахыг мэдэгдэж байна. Тиймээс цаашид агаарын бохирдлыг бууруулах талаар хийх төсөл хөтөлбөрүүдийнхээ талаарх мэдээллийг ирүүлэхийг хүсье" гэжээ.

Хуваалцах