Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хортон шавьж устгах ухаалаг бүслүүрийг нэвтрүүлж эхэлжээ

Өмнөговь аймгийн Ойн санд хоёр төрлийн хортон шавьж байдгийг аймгийн Ойн албаныхан тогтоожээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хортон шавьж устгах ухаалаг бүслүүрийг нэвтрүүлж эхэлжээ
Хортон шавьж устгах ухаалаг бүслүүрийг нэвтрүүлж эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Ойн санд хоёр төрлийн хортон шавьж байдгийг аймгийн Ойн албаныхан тогтоожээ.

Эдгээр шавьж нь олон жил болсон мод, ургамлыг гэмтээж өвчлүүлдэг гэнэ.

Тиймээс өвчилсөн модны шавьж устгах ухаалаг бүслүүрийг аймагтаа нэвтрүүлж эхэллээ.

БОНХЯ-наас ойн хортон шавьж устгах үйл ажиллагаанд химийн арга хэрэглэхээс татгалзан биологийн арга хэрэглэхийг аймаг, орон нутгуудад уриалсан бөгөөд Өмнөговийн Ойн албаныхан энэхүү ухаалаг бүслүүрийг аймгийн төвийн Төв цэцэрлэгт хүрээлэнгийн өвчилсөн хайлаас, Номгон сумын Баянгол, Гуагийн тоорой мод эмчлэхэд хэрэглэж эхлээд байна.

Тус бүслүүр нь 25 сантиметр өргөнтэй, гурван сарын хугацаанд эмийн чанараа алддаггүй эмчилдэг, эрүүл мэндэд хор нөлөөгүй, ус бороонд тэсвэртэй, эмийн ханд агуулсан биологийн цэвэр бүтээгдэхүүн юм.

БНХАУ-ын ШУА-ийн биотехнологийн аргаар гаргаж авсан эмийн наалттай ухаалаг бүслүүр нь Монгол оронд орж ирээд 3 жил болж байгаа бөгөөд улсын МХЕГ-ын лабораториор батлагдсан гэнэ.

Хуваалцах