Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хос дипломтой төгсөх боломжтой болжээ

Хамтын ажиллагааны хүрээнд ҮБХИС, ШУТИС-ийн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд энэ хичээлийн жилээс эхлэн "Иргэний ба үйлдвэрийн барилгын зураг зүй",

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хос дипломтой төгсөх боломжтой болжээ
Хос дипломтой төгсөх боломжтой болжээ. Зураг: МҮОНРТ

ҮБХИС, ШУТИС-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагаанд ҮБХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц, Сургалт хариуцсан дэд захирал, хурандаа П.Жаргалан, ШУТИС-ийн ректор Д.Очирбат, проректор Х.Энхжаргал, Барилга архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав болон албаны бусад төлөөлөгчид оролцов.

Хамтын ажиллагааны хүрээнд ҮБХИС, ШУТИС-ийн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд энэ хичээлийн жилээс эхлэн "Иргэний ба үйлдвэрийн барилгын зураг зүй", "Барилгын цахилгаан хангамж", "Барилгын халаалт, агаар сэлгэлт" гэсэн хөтөлбөрөөр тодорхой тооны сонсогчид ШУТИС-д суралцан хос дипломтой төгсөх юм байна. Хамтын ажиллагааны хүрээнд сургалт явуулаад зогсохгүй хамтарсан судалгааны ажил, төслүүдийг хэрэгжүүлэх боломж давхар нээгдэж байгаа аж.

Хуваалцах