Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хот хооронд нэмэлт автобус үйлчилнэ

Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатараас хөдөө орон нутаг руу, харин баярын дараа шинийн 4-ний өдрөөс эхлээд хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн зорчигч тээврийн хөдөлгөөн эрс нэмэгддэг байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хот хооронд нэмэлт автобус үйлчилнэ
Хот хооронд нэмэлт автобус үйлчилнэ. Зураг: МҮОНРТ

Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатараас хөдөө орон нутаг руу, харин баярын дараа шинийн 4-ний өдрөөс эхлээд хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн зорчигч тээврийн хөдөлгөөн эрс нэмэгддэг байна.

Тиймээс Автотээврийн үндэсний төвөөс баярын энэ өдрүүдэд урьдчилсан нэмэлт төлөвлөлтийг хийж, жилийн төлөвлөгөөндөө тусгадаг аж. Харин энэ жилийн тухайд нэмэлт төлөвлөлтийг хийхдээ өдөр өдрийн онцлогт тохируулан нарийвчилан гаргажээ. Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн Зорчигч тээврийн тасгийн дарга н.Дуламсүрэнгийн ярианд анхаарлаа хандуулъя.

Жирийн өдрүүдэд 350-400 тээврийн хэрэгсэл хот хооронд үйлчилдэг бол баярын өдрүүдэд 600-650 болон нэмэгдэж байна.

Хуваалцах