Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хот хооронд зорчих тасалбар авахдаа хувийн мэдээллээ заавал бичүүлээрэй

Иргэд хот хооронд зорчихын өмнө тасалбар худалдан авахдаа өөрийн мэдээллээ заавал бичүүлж байхыг албаныхан хүсч байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хот хооронд зорчих тасалбар авахдаа хувийн мэдээллээ заавал бичүүлээрэй
Хот хооронд зорчих тасалбар авахдаа хувийн мэдээллээ заавал бичүүлээрэй. Зураг: МҮОНРТ

Иргэд хот хооронд зорчихын өмнө тасалбар худалдан авахдаа өөрийн мэдээллээ заавал бичүүлж байхыг албаныхан хүсч байна. Холын замд саатал гарсан тохиолдолд энэ мэдээлэл таны аюулгүй байдлыг хангах нэг боломж гэж АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн н.Түмэнбаяр хэлж байна. Зорчигч, өөрийн дэлгэрэнгүй мэдээллээ үлдээдэггүй юмаа гэхэд холбогдох утасны дугаараа заавал үлдээж байхыг тэрбээр захилаа.

Түүнээс гадна иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 6-12 насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр зорчуулахгүй болжээ. Хүүхдэд тасалбар авахдаа заавал холбогдох бичиг баримтаар үйлчилж байна.

Мөн иргэд хот хооронд эзэнгүй ачаа тээх явдал их байгаа учир албажуулах ажлыг зохион байгуулж эхэлжээ. Энэ ажил улсын хэмжээнд мөрдөгдөөд ирвэл иргэд ачаагаа албан журмаар тээвэрлүүлдэг болно гэж тэрбээр хэллээ.

Хуваалцах