Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хот суурин газрын ус намгархаг газрыг хөгжүүлэх нь” сэдэвт уулзалт болно

Энэ жил тус өдрийг “Ус намгархаг газраас хотын тогтвортой хөгжил” уриан дор дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд манай төвөөс 2018 оны 2 сарын 2-ны 10 цагт зохион байгуулах “#Хот_суурин_газрын_ус_намгархаг_газрыг_хөгжүүлэх_нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгт Та бүхнийг хүрэлцэн ирэх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Хот суурин газрын ус намгархаг газрыг хөгжүүлэх нь” сэдэвт уулзалт болно
“Хот суурин газрын ус намгархаг газрыг хөгжүүлэх нь” сэдэвт уулзалт болно. Зураг: МҮОНРТ

Олон улсын ач холбогдол бүхий ус, чийг бүхий намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц /РАМСАР/-ийг баталсан хоёрдугаар сарын 2-ны өдрийг “Ус намгархаг газрын дэлхий өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг уламжлал тогтсон.Энэ жил тус өдрийг “Ус намгархаг газраас хотын тогтвортой хөгжил” уриан дор дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.Энэ хүрээнд манай төвөөс 2018 оны 2 сарын 2-ны 10 цагт зохион байгуулах “Хот суурин газрын ус намгархаг газрыг хөгжүүлэх нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгт Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. “ХОТ СУУРИН ГАЗРЫН УС НАМГАРХАГ ГАЗРЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ”ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН УДИРДАМЖНэг. ҮндэслэлМонгол улс “Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц” /РАМСАР/-т нэгдэн орсноос хойш жил бүрийн 02 дугаар сарын 02-ны өдрийг “Дэлхийн ус намгархаг газрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил Дэлхийн ус намгархаг газрын өдөр болон Ус намгархаг газрын тухай талуудын 13 дугаар бага хурлыг /COP13/ олон улсын хэмжээнд “Ус намгархаг газраас хотын тогтвортой хөгжил” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.Бид энэ ажлын хүрээнд “Хот суурин газрын ус намгархаг газрыг хөгжүүлэх нь” сэдвийн дор уулзалт хэлэлцүүлгийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.Хоёр. ЗорилгоСүүлийн жилүүдэд Монгол улсын нийгэм эдийн засгийн цар хүрээ өргөсөж, уул уурхайн хөгжил, хот суурин газрын хүн амын төвлөрөл буюу механик өсөлт эрчимтэй явагдсанаар хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл ихсэж хот суурин газрын орчны бохирдол ялангуяа агаар, хөрсний бохирдол нэмэгдэн иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэхийн зэрэгцээ хот суурин газрын ус намгархаг газрын доройтлыг ихээр бий болгож байгааг эрдэмтэдийн судалгаа нотлон харуулж байна.Иймд хэлэлцүүлгийг хот суурин газрын ус намгархаг газрыг хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх арга замыг олж тогтооход гол зорилго оршино.Гурав. Хэлэлцүүлгийн сэдэв“Хот суурин газрын ус намгархаг газрыг хөгжүүлэх нь”Дөрөв. Ерөнхий зохион байгуулагч:Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвТав. Хэлэлцүүлгийн хугацаа: 2018 оны 02 сарын 02нд 10:00 – 16:30Зургаа. Хамрах хүрээ, оролцогч талууд1. БОАЖЯ
2. НЗДТГ
3. НБОАЖГ
4. УСУГ
5. МУИС
6. ШУТИС
7. ХААИС
8. Ашигт Малтмал, Газарын тосны Газар
9. Газарзүй Геоэкологийн Хүрээлэн
10. НЭМХ
11. Дүүргүүдийн ЗДТГ
12. Туул Голын Сав Газрын Захиргаа
13. ТББДолоо. Хэлэлцүүлэг болох газарЦэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимдНайм. Хэлэлцүүлгээс хүлээгдэж буй үр дүнУлаанбаатар хотын хэмжээнд ус намгархаг газрыг хөгжүүлэх боломжийг тодорхойлох.Олон талт мэдээ, мэдээлэлд тулгуурлан хэрэгцээ шаардлагаа тодорхойлохБайгууллага хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэхХэлэлцүүлгээс гарсан үр дүнд тулгуурлан төсөл боловсруулах Хэлэлцүүлгийн хөтөлбөр

Хуваалцах