“Хотуудын агаарын бохирдлыг бууруулах бүс нутгийн хамтын ажиллагаа” туршлага солилцох семинар болов
НҮБ-ын АНДЭЗНК-ын Байгаль орчин, хөгжлийн хорооны 7 дугаар хуралдааны үеэр зохион байгуулагдсан “Хотуудын агаарын бохирдлыг бууруулах бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт мэдлэг, туршлага солилцох семинарт БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам оролцож,
Мэдээллийн алба

НҮБ-ын АНДЭЗНК-ын Байгаль орчин, хөгжлийн хорооны 7 дугаар хуралдааны үеэр зохион байгуулагдсан “Хотуудын агаарын бохирдлыг бууруулах бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт мэдлэг, туршлага солилцох семинарт БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам оролцож, Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнууд хотуудын агаарын бохирдол үүсгэгч гол эх үүсвэрүүд болон агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, мэдээлэл солилцлоо.
Түүнчлэн цаашид бүс нутгийн хотуудын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах чадавхыг бэхжүүлэх, арга хэмжээг эрчимжүүлэхэд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.

Эх сурвалж: БОАЖЯ


















