Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хотын гудамж-миний нутаг” гэрэл зургийн уралдаан зарлажээ

эхний 100 байрт шалгарсан бүтээлээр “Хэцтэй гэрэл зургийн үзэсгэлэн” дэлгэн толилуулах аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хотын гудамж-миний нутаг” гэрэл зургийн уралдаан зарлажээ
“Хотын гудамж-миний нутаг” гэрэл зургийн уралдаан зарлажээ. Зураг: МҮОНРТ

“Чингэлтэй фестиваль”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Гамма фото” агентлагтай хамтран гэрэл зураг сонирхогчдын дунд “Хотын гудамж-миний нутаг” сэдэвт их хотын хөгжил цэцэглэлт, иргэдийн аж байдлын талаар гэрэл зургийн уралдаан зарлажээ.

-Тавигдах шаардлага: Хэмжээ 20*30, нягтаршил 300 DPI

-Хүлээн авах хаяг: Chingeltei.event@gmail.com

-Хугацаа: 2019 оны тавдугаар сарын 1-нээс 23-ны өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна.

Тус уралдааны шүүгчид нэгдүгээр байр нэг бүтээл, хоёрдугаар байр хоёр бүтээл, гуравдугаар байр гурван бүтээл шалгаруулан мөнгөн шагнал гардуулах ба энэ сарын 25-ны өдөр болох “Чингэлтэй фестиваль”-ийн үеэр шалгаруулах юм байна. Түүнчлэн фестивалийн үеэр эхний 100 байрт шалгарсан бүтээлээр “Хэцтэй гэрэл зургийн үзэсгэлэн” дэлгэн толилуулах аж.

Хуваалцах