Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хотын татвар авч эхэлснээр 193.177.0 мянган төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ

Нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхлээд хоёр сар гаруй болж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хотын татвар авч эхэлснээр 193.177.0 мянган төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ
Хотын татвар авч эхэлснээр 193.177.0 мянган төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхлээд хоёр сар гаруй болж байна. Энэ хугацаанд нийслэл хотын албан татварын төрлөөр 193.177.0 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ.
Нийслэл хотын албан татварын тухай хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн архи, тамхины жижиглэн худалдаанд нийслэл хотын албан татварыг нэг хувиар ногдуулахаар заасан бөгөөд энэхүү татвараас жилдээ 13 тэрбум гаруй төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх тооцоо байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд 5374 суутгагч 4578 тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар татвар төлөгчийн бүртгэлийн программд 543 иргэн, 3834 хуулийн этгээд, нийт 4377 албан татвар суутгагчийг бүртгэжээ.

Хуваалцах