Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ховд аймаг “Ногоон элч” нараа шалгаруулав

Харин өнгөрсөн жил “Ногоон эдийн засаг”, “Ногоон үйлдвэрлэл, үйлчилгээ”, “Ногоон ажлын байр”, “Ногоон хөгжлийг сурталчлагч”, “Ногоон байгаль” гэсэн таван номинациар шалгаруулжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ховд аймаг “Ногоон элч” нараа шалгаруулав
Ховд аймаг “Ногоон элч” нараа шалгаруулав. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн ЗДТГ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран “Ногоон элч-2017” ёслолын арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Энэхүү “Ногоон элч” номинацийн шилдгүүдийг тухайн жил байгаль орчинд ээлтэй ажил хийж хэрэгжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгод аж. Энэ жил таван номинациар шилдгүүдийг шалгарууллаа.

Харин өнгөрсөн жил “Ногоон эдийн засаг”, “Ногоон үйлдвэрлэл, үйлчилгээ”, “Ногоон ажлын байр”, “Ногоон хөгжлийг сурталчлагч”, “Ногоон байгаль” гэсэн таван номинациар шалгаруулжээ.

2017 оны "Ногоон хөгжлийг сурталчлагч" номинацийн эзнээр НҮБ-ын МОН/16/301 төслийн орон нутгийн зохицуулагч Б.Баярсайхан, "Ногоон үйлдвэрлэл" номинацийн эзнээр иргэн М.Бат-Очир, "Ногоон ажлын байр" номинацийн эзнээр "Турлиахт" компаний захирал Д.Лхамсүрэн нар шалгарав. Түүнчлэн "Ногоон байгаль" номинацийн эзнээр иргэн Ч.Билэгтмандах, "Ногоон эдийн засаг" номинацийн эзнээр "Дөргөн" хадгаламж зээлийн хоршоо тус тус шалгарлаа.

Ховд аймаг байгаль орчин, хүнд ээлтэй үйлдвэрлэл, цэвэр технологийг нутагшуулах, эко системийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангах чиглэлээр бодлого боловсруулан ажиллаж байна.

Түүнчлэн байгальд ээлтэй, чадвар дадалтай нийгмийг цогцлоох, ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилтыг ч дэвшүүлээд байгаа юм.

2018 онд тус аймаг агаарын бохирдолыг бууруулахад онцгойлон анхаарч ажиллахаар зорьж буй. Энэ хүрээнд аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа бүх нам даралтын зуухтай аж ахуйн нэгж, байгууллагыг төвийн дулаан хангамжид холбохоор төлөвлөжээ.

Хуваалцах