Ховд аймагт “Цайны зам” соёлын өвийн наадам болж байна
Жин тээх, ачаа татах нүүдэлчний өв соёлоо өвлөж нутгийн залуус идэвхтэй оролцож эхэлжээ.
Мэдээллийн алба

Ховд аймагт сүүлийн дөрвөн жил “Цайны зам” соёлын өвийн наадам зохион байгуулж байна.
Жин тээх, ачаа татах нүүдэлчний өв соёлоо өвлөж нутгийн залуус идэвхтэй оролцож эхэлжээ.
Олон угсаатны соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Жин тээх” зан үйлд анх нэг сумын цөөн малчин оролцдог байсан.
Энэ жил Манхан, Зэрэг, Жаргалант сумын таван багийн 10 гаруй жинчин 60 орчим тэмээтэй оролцож 40 гаруй км замыг туулжээ.
Ховд аймгийн Жаргалант сумын малчин, Жингийн ахлагч н.Нямдаваагийн яриаг сонсгоё.
Mongolian National Radio · Ховд аймагт “Цайны зам” соёлын өвийн наадам болж байна


















