Ховд аймагт үерийн устай холбоотой 65 дуудлага бүртгэгджээ
Ховд аймагт үерийн улмаас иргэдийн хашаа байшин, гэр, орон сууцнуудын 00 давхарт ус орсон 65 удаагийн дуудлага бүртгэгдсэн.
Мэдээллийн алба

Ховд аймагт үерийн улмаас иргэдийн хашаа байшин, гэр, орон сууцнуудын 00 давхарт ус орсон 65 удаагийн дуудлага бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газар болон гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна.
Нийт 62 айл өрхийн, гэр, байшин, хашаанд тогтсон усыг соруулах, иргэдийн эд хогшлыг зөөвөрлөх, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгууллаа.
Мөн Жаргалант сумын үерт автсан айл өрхийн хашаа, орон сууцнуудын 00 давхар, гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.






Эх сурвалж: ОБЕГ


















