Ховд аймгийн Чандмань сумын өв соёлын өдөр болов
Чандмань сумын хувьд 2866 хүн амтай бөгөөд 6 багийн 760 өрхтэйгээс гадна 30 орчим аж ахуй нэгж албан байгууллага үйл ажиллагаагаа сумандаа явуулдаг юм байна.
Мэдээллийн алба

Ховд аймаг “Алтан өв” хөтөлбөрийн хүрээнд эдгээр аймгийнхаа 17 сумыг сурталчилах өдрийг зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд Чандмань сумын өв соёлыг өнөөдөр сурталчилж байгаа юм.
Ховд аймгийн Засаг дарга 2013 онд Монгол алтайн бүс нутгийн олон үндэстэн угсаатны бүлгийн түүх, соёлыг тээх, өвлүүлэх, хадгалах, хамгаалах, судлах, сурталчлахад олон нийтийн оролцоог идэвхжүүлж үндэсний бахархлыг сэргээн хөгжүүлэх зорилго бүхий “Алтан өв” хөтөлбөрийг дэвшүүлэн батлуулж байсан аж.
Чандмань сумын хувьд 2866 хүн амтай бөгөөд 6 багийн 760 өрхтэйгээс гадна 30 орчим аж ахуй нэгж албан байгууллага үйл ажиллагаагаа сумандаа явуулдаг юм байна.


















