Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ховд аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчид мод тарилаа

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд Ховд аймаг 17 сумын хэмжээнд бүх нийтээр мод тарих өдрийг үр дүнтэй, бүтээлчээр өнгөрүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ховд аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчид мод тарилаа
Ховд аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчид мод тарилаа. Зураг: МҮОНРТ

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд Ховд аймаг 17 сумын хэмжээнд бүх нийтээр мод тарих өдрийг үр дүнтэй, бүтээлчээр өнгөрүүлж байна.

Төрийн байгууллага гэлтгүй иргэд, төсөл хөтөлбөрийн байгууллага, сайн дурын холбоод хүртэл энэхүү өдөрт нэгдэж хувь нэмрээ оруулав. Тухайлбал, Ховд аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг тэргүүтэй тэргүүлэгчид өөрсдийн нэрэмжит төгөл байгуулах гараагаа өнөөдөр эхлүүлсэн байна.

Бүсгүйчүүд мод тарих ажилд идэвхтэй оролцож, хүн бүр хоёр мод тарьжээ. Ховд аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл нь 21 тэргүүлэгчтэй бөгөөд цаашид аймгийнхаа эмэгтэйчүүдийн дунд олон ажил, арга хэмжээ хийхээр төлөвлөөд байгаагийн нэг нь мод тарих юм байна.

Хуваалцах