ХОВД: Ихэнх нутгаар цас орж шороон шуургатай байна
Ховд аймгийн ихэнх нутгаар цас орж шороон шуургатай байгаа тул иргэд, жолооч та бүхэн онц шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх, хэрэв зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдалыг хангаж, замын нөхцөл байдалд хурдаа
Мэдээллийн алба

Ховд аймгийн ихэнх нутгаар цас орж шороон шуургатай байгаа тул иргэд, жолооч та бүхэн онц шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх, хэрэв зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдалыг хангаж, замын нөхцөл байдалд хурдаа тохируулж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна гэж Ховд аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.
Иймд:
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.



















