Ховд: Шар усны үерээс сэрэмжлүүлж байна
Цаг агаар дулаарч цас хайлж, уруйн болон шар усны үер болох нөхцөл бүрдэж байгаа тул ард иргэд малчид тээвэрчид та бүхнийг болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байж,
Мэдээллийн алба

2023 оны тавдугаар сарын 11-ний өглөөний хэмжилтээр томоохон голуудын усны түвшин Буянт /305 см/, Ховд гол /98 см/ өмнөх өдрөөсөө нэг см-ээр нэмэгдсэн байна.
Мөн Булган /244 см/, Хар-Ус нуур /246/, Чонохарайх гол /130/-ууд өмнөх өдрийнхөө хэмжээнд байгаа хэдий ч өмнөх 10 хоногоосоо 2-3 см-ээр нэмэгдсэн байна.
Цаг агаар дулаарч цас хайлж, уруйн болон шар усны үер болох нөхцөл бүрдэж байгаа тул ард иргэд малчид тээвэрчид та бүхнийг болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байж, үерийн зам дээр гэр, хашаа хороогоо барихгүй байх, суваг шуудуу татах, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх зэргээр сэргийлэх арга хэмжээ авч өөрсдийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ эрсдэлт байдалд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Ховд аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төв


















